Хүүхдэдээ хүчээр тулгаж болохгүй 7 зүйл
1. хүчээр бүү хоолло : хоол бол хүч тамир олж авах бас таашаал, сэтгэл ханамж авах зүйл юм. Хүүхдийн бие дутагдсан эрч хүчээ нөхөх, шингээх тэр хэмжээндээ л таарсан хоол хүнс шаарддаг. Үүнийх нь эсрэг хүчээр хоолловол хүүхдийн бие эрхтний хэвийн горим алдагдахаас гадна хэрэгцээгээ зохицуулах чадвараа алддаг. Ийм хүүхэд илүүдэл жинтэйгээс гадна харандаа, цаас гээд юу ч хамаагүй амандаа хийх зуршилтай болдог.
2. худал хэлэхийг бүү шах : та хүүхдээ худал хэлэх муу хэмээн сургадаг мөртлөө заримдаа бусдад худал ярьж болно гэж заавал юу болох вэ . энэ нь хүүхдийг хоёр нүүртэн болгох эхлэлийг тавилаа гэсэн үг.
3. уучлал өршөөл эрэхийг бүү тулга : хүүхэд өөрийн хүслээрээ л өршөөл уучлал гуйгаагүй бол бүү албад. Эхлээд өөрийн хийсэн алдааныхаа гэм бурууг ухамсарласан байх ёстой. тэгэхгүй бол буруу зүйл хийснийхээ төлөө хэдэн жижүүрийн үг хэлээд мултарч болно гэсэн ойлголтыг хүүхдэд өгдөг.
4. хүсээгүй зүйлийг нь бүү хийлгэ: сургуулийн өмнөх насныхан тоглоомоороо суралцаж мэдээлэл авдаг. Энэ үед нь хүчээр шахуу урлаг спортоор хичээллүүлэх гээд байдаг эцэх эхчүүд олон гардаг. Эцэст нь хүүхэд яг өөрийн дуртай хүссэн зүйлээ олж хийх чадваргүй болдог. өсөх тусам чухам юу хийх дуртайгаа мэдэхээ байж улам төөрдөг.
5. таалагдадгүй орчин, дургүй хүнтэй нь хамт бүү орхи: хамаатан садны тань хэн нэг нь таны хүүхдэд чинь таалагдадгүй бол түүнтэй хамт бүү байлга. Энэ хүүхдэд сэтгэлзүйн их дарамтыг авчирахаас гадна өөрийгөө үнэлэх үнэлэжмийг нь бууруулдаг аюултай.
6. найзыг нь сонгож өгөх хэрэггүй : дургүй хүүхдүүдтэй нь найзлуулах гэж шахаж шаардаж тулгах буруу. Танд тэр хүүхдүүд таалагддаг байсан ч энэ чухал биш. Хүүхдэд тань өөрийн гэсэн харилцааны хэрэгцээ, бусдыг үнэлэх чадвар бий. Найз нөхдөө өөрөө сонгож байсан хүүхэд том болоод ажил мэргэжлээ ч зөв сонгох чадвартай болдог.
7. байгаагаар нь байлга : хүүхдэдээ ямар нөхцөлд чиний энэ зан чинь муухай, ингэж хоолоо иддэгээс чинь бид ичдэг гэх мэтийн зүйл бүү хэл. Төрөлхийн дуугай хүүхдийг хөгжилтэй, яриа болгож болохгүй. түүнийг нь дутагдал мэтээр ойлгуулах нь том алдаа болно. Гэр бүлийн гишүүд бие биенээ яг байгаагаар нь хайрладаг тийм л хүмүүс байх учиртай.
NUUTS.MN