Нэг шөнийн дотор 89 заан хөнөөжээ
Нийтэлсэн: 2013-03-21 11:00:05
Чад улсын өмнөд мужийн дархан цаазтай газар хулгайн анчид ганцхан шөнийн дотор 89 заан хядаж жинхэнэ хядлага явуулжээ. Бараг 50 гаруй анчид хэдэн бүлэг болж хурдан буу машин хөлөглөн хээлтэй 33 эм заан, 15 тугал, 41 эр зааныг хяджээ. Дархан цаазат газрын цөөн хамгаалагчид яаж ч чадсангүй гэнэ. Маргааш нь эрх баригчид хулгайн анчдын араас цэргийн анги явуулсан ч ниргэсэн хойно нь хашиграв гэгч болжээ.
NUUTS.MN