Нууц мэдээллийн уурхай

Хүүхдээ хэрхэн хичээл хийлгэж сургах вэ

Нийтэлсэн: 2013-03-20 02:09:01

Хичээлийн жил эхлэж байгаа тул эцэг эхчүүдэд зориулан хэрхэн хүүхдийнхээ хичээлийг сайн хийлгүүлэх талаар зөвлөгөө өгье гэж бодлоо. Та хүүхдээ хэрхэн хичээлийг нь хийлгүүлэх талаар сайн мэдэхгүй, аргаа болохгүй байгаа бол дараах зүйлсийг уншаад үзээрэй.

1.    Тэдэнд үүрэг хариуцлагыг нь ойлгуул
Хүүхдэдээ бага наснаас нь үүрэг хариуцлага гэсэн ухагдахууныг ойлгуулж, тэдний хийх ёстой хамгийн чухал зүйл бол суралцах юм гэдгийг сануул. Учир нь хүүхдэд үүнийг бага насанд нь ойлгуулах тусам хожим танд илүү амар байх болно. Мэдээж гэртээ үлгэр дууриал бүхий уур амьсгал бүрдүүл. Том ах эгч нар нь дүүдээ сайн үлгэр дууриал үзүүлэх нь маш чухал.

2.    Анхаарлыг нь сарниулахгүй байхыг хичээ
Мэдээж садаа болох бүх зүйлсийг үгүй хийнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Гэхдээ хэд хэдэн амар арга бий. 1рт. Техник хэрэгсэлээс эхэл. Даалгавраа хийж дуустал нь ТВ, утас, компьтераас хол байлга. Хажууд нь хөгжилтэй нэвтрүүлэг гарч, компьютер тоглох үед хүүхдийн анхаарал төвлөрөхөд тун хэцүү байх болно. Харин классик хөгжим хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд сайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалж илрүүлсэн байна. Тэгэхээр танай хүүхэд сонгодог хөгжимд дуртай бол сонгодог хөгжимийг тавьж болох юм шүү.

 

3.    Даалгавар хийх тодорхой хугацаа гарга
Хүүхдүүдийг гэрийн даалгавар хийлгэх сайн арга бол гэрийн даалгавар хийж дууссан цагт гадаа гарч тоглох, компьютер тоглохыг нь зөвшөөрөх явдал. Үүнийг тогтсон заншил болго. Хэсэг хугацааны дараа хүүхэд тань өөрөө хичээлээ хийгээд суудаг болно.

4.    Та ч бас гэрийн даалгавар хий
Гэхдээ энэ нь мэдээж таны өөрийн ажил шүү дээ. Ажлаасаа багахан хийх зүйл гэртээ авч ирээд хүүхэдтэйгээ хамт хий. Энэ үед хүүхэд тань хичээлдээ төвлөрөх нь илүү байдаг юм. Болж өгвөл энэ цаг хугацаанд та мөн өөрийн утас, твнийхээ хэрэгцээг хязгаарла. Өөрөөр хэлбэл яг тухайн цаг үед танай гэр яг л номын сан мэт байх хэрэгтэй юм. Зөвхөн ажил, хичээл хийнэ.

5.    Гэрийн даалгавар хийх өрөөг бий болго
Үүний тулд та гэртээ шинэ өрөө нэмэх, эсвэл шинэ байшин худалдан авах шаардлагагүй. Харин гэрийнхээ хамгийн чимээгүй, хүн цөөн холхидог газрыг сонгож ав. Гэхдээ тухайн газар ном, дэвтэрээр дүүрэн байвал сайн. Ингэснээр хичээл хийж буй хүүхэд өөрийгөө хичээл хийж байгаагаа сайтар ухаарах хийгээд түүнд хүмүүс саад болохгүй юм.

6.    Текст мессэж бичихийг хоригло
Дуудлага хийх нь мессежийг бодвол бага анхаарал сарниулна. Учир нь дуудлага хийж дууссан л бол хүүхдийн анхаарал эргээд хичээлдээ очдог. Харин мессэж бичих нь өчнөөн олон цагийн анхаарлыг сарниулдаг муу талтай. Мессежээ уншина, хариу өгнө, эргээд хариугаа хүлээнэ. Ингээд өчнөөн олон цагийн турш ширээний хойно суусан ч үр дүнгүй байх явдал тун их. Үүнд анхаарал хандуулаарай.

7.    Шагнал
Хүүхдээ шагнахдаа анхааралтай ханд. Учир нь энэ нь эцэстээ хахуул болж төгсдөг. Хэрвээ та хүүхдээ урамшуулмаар байгаа бол эд материал, хоол хүнс өгж огт болохгүй. Эс тэгвээс та хичээлийг нь хийлгэж гэж байнга чихэр жимс өгөх хэрэг гарна. Эцэстээ таныг заавал өгөх ёстой мэт аашилж эхэлнэ.

8.    Магтаал
Магтаалын үгсийг хэлж бай. Хүүхдийг хичээл хийлгэж сургах, тодорхой цаг хугацаанд ширээний ард суулгаж занших нь ердөө сарын л ажил байдаг. Харин үүний дараа тэд аяндаа хэмнэлдээ орж, дасдаг. Харин энэ үед нь хичээлээ сайн хийлээ гэж магтаж бай. Түүний оронд загнаж, буруушаах нь тэднийг илүү их хичээхэд нь саад хийх болно.

9.    Хүүхдийнхээ багштай хамтран ажилла
Хүүхдийнхээ багштай уулзаж туршлага солилц. Тэднээс юунд илүү анхаарах, хэрхэн хичээлийг нь хийлгэх талаар асууж лавла. Тэд таны бодож байгаагүй зүйлсийг сануулж магадгүй.

10.    Хүүхдийнхээ сурах арга барилыг нь ол
Хүүхэд бүр юмыг сурах арга барил, хэв маягтай байдаг. Тэгэхээр таны хүүхдэд чухам ямар арга тохирохыг олж мэд. Зарим нь хөгжим сонсох үедээ хичээлээ шимтэн хийдэг бол зарим нь орондээрээ байхдаа илүү идэвхтэй хичээл хийх нь бий. Мэдээж цаашид хэрэг болох зөв зуршил байх хэрэгтэй л дээ. Гэвч хэрвээ хүүхэд тань хөгжим сонсохдоо л хичээл хийхийг хүсдэг бол та үүнийг харгалзаж үзэхээс аргагүй юм.

Нийт сэтгэгдэл: 1
  1. Trevion /46.161.14.99/ 2017-03-15 19:20:09

    Your answer lifts the inctglilenee of the debate.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших