Эцэг эхчүүд яагаад хүүхдүүдээ ялгаварладаг вэ
Нийтэлсэн: 2013-03-15 02:27:59
Бүх эцэг эхчүүд санаатай санамсаргүй байдлаар төрсөн үр хүүхдүүдтэйгөө өөр өөр аашаар харьцаж зарим нэгийг нь бүр илүү хайрладаг. Санал асуулгаар арван эцэг эх тутмын тал нь төрсөн хүүхдүүдээсээ нэгд нь онцгой хайртай байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Ялгаварлаж үзэхийн хувьд бүр 62 хувь ийм хандлага гаргадаг гэнэ. Төрсөн үр хүүхдүүдээсээ нэгийг нь онцгойлон авч үзэх нь эцэг эхчүүдийн сэтгэлзүйн маш алдаа төөрөгдөл юм. Ингэснээрээ хүүхдүүдээ насан туршид нь гомдоохоос гадна тэднийг сэтгэл зүйн хямрал эмгэгтэй болгодог. “Онцгой” хүүхэд нь хувиа хичээсэн зантай, шантрамтгай, бие даах чадваргүй хүн, бусдаар дандаа халамжлуулж тэтгүүлэх гэсэн хүн болж өсдөг. Арван айл тутамд нэг “онцгой” хүүхэд байдаг бол нийт эцэг эхчүүдийн талаас илүү хувь нь хүүхдүүддээ ижилхэн хайр халамж тавьдаггүй гэнэ. Монголд бол айлын бага нь бусдаасаа илүү их хайр халамж авах албан ёсны эрхтэй байх жишээтэй. Эцэг эхчүүд нэг хүүхэддээ яагаад илүү их хайртайгаа тайлбарлаж чаддаггүй. Зүгээр илүү их хайртай болохоор гэдэг. Тал хувь нь “онцгой” хүүхдээ дуулгавартай чих зөөлөнтэй хэрэг төвөг тарьдаггүй гэсэн бол бусад хүүхдүүдээ сахилгагүй, дуулгаваргүй гэх мэтээр бага хайрладагаа зөвтгөжээ.
NUUTS.MN