Б.Нямхандыг өнөөдөр шүүнэ
Нийтэлсэн: 2013-03-14 02:46:28
ТЕГ-ын сөрөг тагнуулын хэлтэст ажиллаж байсан хурандаа Б.Нямхандыг өнөөдөр шүүнэ. Тэрээр гадаадын тагнуулын байгууллагад элсэн их хэмжээний шан харамж авч улсын нууцад холбогдох бичиг баримтыг шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан юм. Авсан шан харамж нь 100 сая долларт хүрсэн гэх мэдээлэл ч цацагдсан. Хэрвээ гэм буруутай нотлогдвол 16-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.
NUUTS.MN