Өдөр энгэр зөрүүлбэл эрчүүдэд сайн
Үүлэн борооны ажлыг зөвхөн шөнө дөлөөр л хийдэг гэсэн ойлголт хуучирчээ. Сексологчид өдөр нартайд энгэр зөрүүлэх нь сайн тэр тусмаа эрчүүдэд илүү тустай гэсэн дүгнэлт гаргажээ. Нарын гэрлээс ялгардаг хэт ягаан туяа нь эр хүний бэлгийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг болохыг сүүлийн үеийн судалгаа баталж. Ялангуяа бэлгийн сэрлийг өдөөгч андрогенийг ихээхэн дэмждэг гэнэ. Энэ нь өдрийн цагт эр хүний сэрэл, чадавхи шөнийнхөөс хамаагүй сайн байдаг гэсэн үг аж. Халуун дулаан нарлаг орны эрчүүд сексдээ сайн байдгийн нэг шалтгаан нь нарны гэрэлд байдаг аж.
NUUTS.MN