Ихэр хүүхдүүдийн мөнгийг олгоно
Нийтэлсэн: 2013-03-13 02:40:25
Улсын хэмжээнд 0-4 насны хоёр болон гурван ихэр 5000 гаруй хүүхэд байдаг гэнэ. Тэдгээр хүүхдүүдэд нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр гараад удаж байгаа. Тэгвэл энэ мөнгийг энэ сарын 15-наас олгох гэнэ. ХАХНХЯ болон Сангийн яам тооцоо судалгаагаа сайн хийж санхүүгийн эх үүсвэрээ олсон байгаасай гэж найдья. Цагаан сарын өмнө алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг өгнө хэмээн С.Эрдэнэ сайд зарласан ч Сангийн сайд нь мөнгө байхгүй гээд өгөөгүй явдал гарсан.
NUUTS.MN