О.Магнайн шийдвэр илээд өнгөрчээ
Нийтэлсэн: 2013-03-12 02:14:21
ШӨХТГ-ын дарга О.Магнайн олон шийдвэр олны талархалыг хүлээсэн ч арга хэмжээ нь дорвитой буусангүй. Хацрыг нь илээд л өнгөрч. Хэдхэн кинотеатр монополь эрхтэй байгаа нь киноны уран бүтээлчдыг хохироож байна хэмээн орлогоос авах хувийг нь буурууллаа гэсэн. Тэгвэл кинотеатрууд ашгийн 50 хувийг авдаг байсан бол өдгөө “ердөө 45-хан хувийг нь авья” хэмээн тулгах болж. Таван хувийн бууралт киноны уран бүтээлчдэд юу ч болохгүй нь мэдээж. Харин кинотеатрынхан үүнийгээ О.Магнай даргын тушаалыг дагаж мөрдөж байна хэмээн тайлбарлажээ.
NUUTS.MN