Оюутолгой мэдээллийг няцаав
Нийтэлсэн: 2013-03-12 02:10:13
Ээлжит осол Оюутолгойд гарсан мэдээллийг компаний удирдлага үндэслэлгүй хэмээн няцаажээ. Баяжуулах үйлдвэрт том осол гарч хэд хэдэн ажилчин бэртсэнийг худлаа гэж үгүйсгэсэн ч юу болоогүй биш бололтой. Үйлдвэрт бэхэлгээ нурж нэг хүн бэртэж хэдэн хүнийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан гэнэ. Ямар ч байсан осол болсон агаад Оюутолгой компанийхан ямагт мэдээллийг сулруулж тараадаг хуучтай улс. Олон хүн бэртсэн бол нэг хүн,, хүнд бэртсэн бол хөнгөн хэмээн юу ч болоогүй мэт дүр эсгэдэг.
NUUTS.MN