Хэрвээ охин чинь анхны хайртайгаа учирсан бол …та яах ёстой вэ ?
Нийтэлсэн: 2013-03-12 01:52:31
-Хүлээн зөвшөөр : эцэг эхчүүд охиныхоо анхны дурлалыг хүүгийнхээсээ илүү эмзгээр хүлээж авдаг. Хүү бол эр хүн болжээ гээд магтана. Харин охин эцэг эхээ айлгадаг. Ээж та гэнэт 18-тай байгаагүй мэт аашилдаг агаад охины чинь анхны хайр хэзээ яаж ирэх нь танаас хамарахгүй гэдгийг ойлго. Бас өөрөө 18-тай байснаа сана.
-бүү мөшгө: охин тань насанд хүрч байгаа тул таны нэр хүнд багийнх шиг нь өндөр биш гэдгийг сана. Тийм учраас тан дарамт үзүүлэх, шалгаах, байцаах гэвэл охин тань улам хөндийрч нууцлаг болно. Хэрвээ тэгвэл танд л улам хэцүү тусна.
-дурсамж туршлагаа хуваалц : гэхдээ улаан галстук зүүдэг байсан таны үе өнгөрсөн гэдгийг санаж өөрийн санал бодлоо бүү тулгаарай. Одоо ямар цаг үе вэ гэдгийг бодоод гол нь анхны хайр тэр болгон бүтэлтэй байдаггүй гэдгийг л ойлгуул. Тэгж чавдал илүү гүнзгий ярилцаж болно.
-харилцан ярилц : охиныхоо сонгосон залуугийн тухайд өөртэй нь ярилц. Та хоёрыг юу холбогдог, таницаад удсан эсэх, чиний юунд татагдсан гээд охинтойгоо илэн далангүй бай. Ирээдүйд ямар төлөвлөгөөтэй залуу вэ гэдгийг нь мэд. Эрчүүдийн сэтгэл зүй, бэлгийн амьдралын талын асуудлыг ч хөндөж болно. Мөн охиноо хайр дурлал гэж ярихад хэтэрхий эрт байна гэж бүү сургаарай. Нөхөргүй гэртээ хөгширснөөс эртхэн нөхөртэй хүүхэдтэй болсон нь дээр.
-бие биедээ итгэ : ээж-охин хоёрын харилцааны дээд шат юм. Нэг ёсны харилцан ашигтай гэрээ хийгдсэн гэсэн үг. Жишээ нь та охиноо сэтгэлт залуутайгаа орой үдэш зугаалах, бүр хамт юманд явахыг нь зөвшөөрнө, харин охин чинь танд чухам юу болж байгааг нууж хаалгүй хэлэх учиртай. Ингэснээр та охины чинь анхны дурлал яаж өрнөж байгааг нэг ёсондоо хянаж байх боломжтой болно.
NUUTS.MN