Францын парламентийн байранд азаруудыг зоджээ
Нийтэлсэн: 2013-03-11 12:06:06
Армян, азарбайджан хоёр үндэстний зөрчил Европд хүрчээ. Сөргөлдөгч хоёр тал бүр Францын парламентийн ордон дотор зодолдож хүмүүс бэртэж гэмтжээ. Армяны тэмцэгчид Зөвлөлтийн үед азарбайджанчуудын гарт үрэгдсэн эх орон нэгтнүүдийнхээ тухай яриаг Францын депутатуудад хийж байжээ. Энэ хуралд оролцсон Азербайджаны хоёр иргэн амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үеэр босохоос татгалзсан тул Армяны тэмцэгчид газар дээр нь нүдэж хамрыг нь хугалсан гэнэ.