Гүржийн армийг бас л “иджээ”
Нийтэлсэн: 2013-03-11 04:01:52
Ганц Монголын гэлтгүй дэлхийн аль ч орны генералууд гайгүй сайн хулгайч нар байдаг аж. Оростой байлдаад ялагдсан Гүржийн армийн нэг шалтгаан нь чанаргүй сум нэвтэрдэггүй хантаазанд байсан нь сая илэрчээ. Байлдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Украйнаас байлдааны байтугай тоглоомон бууны сум нэвт цохихоор хариугүй муу хантаазыг 10 мянгыг худалдан авч цэргүүддээ өмсгөжээ. Тэд анхны тулаанаар л оросын суманд шүүрэн шанага болж. Уг хантаазыг хулалдсан Украйны компаний хаягийг мөрдөгчид хайж байж бүр нэг порно-сайтаас олж ухаан алдах дөхжээ. Гэтэл арын албаны генералууд нь нийтэд нь гурван сая доллароор хантааз худалдан авч цэрэгтээ шахсан байжээ.
NUUTS.MN