Найз хүүхнээсээ айхдаа “өөрөө өөрийгөө” хулгайлжээ
Нийтэлсэн: 2013-03-05 11:43:00
Нью-Йорк хотын нэгэн оршин суугч эр найз хүүхнээсээ айхдаа өөрийгөө хулгайлагдсан мэт хэрэг тарин цагдаад баригджээ. 34 настай Рамель Петтэуй хэмээх залуу хартай найз хүүхэнтэйгээ тодорхой шалтгаангүй хоёр долоо хоног уулзаагүй агаад үүнээсээ болоод сүнсээ зайлтал айсан аж. Хэлж ойлгуулах арга байхгүй, их хэцүү хүүхэн хэмээн сүүлд нь тайлбарласан гэнэ. Тэрээр найз нараараа гараа хүлүүлэн амаа скочоор наалгаад авто зогсоолд орхиулжээ. Удалгүй түүнийг олж дор нь цагдаа, түргэн дуудаж. Тэрээр үл мэдэгдэх хүмүүст хулгайлагдан хоёр долоо хоног барьцаанд байсны эцэст цаадуул нь хаяад явсан гэж мэдүүлсэн гэнэ. Гэсэн ч мөрдөн байцаалтын явцад ярьсан хэлсэн бүхэн нь ердөө жүжиг байсан нь илэрч. Рамель найз хүүхнээсээ жавтий хүртсний дээр хуурамч дуудлага, мэдүүлэг өгсөн хэргээр шүүхэд дуудагджээ.
NUUTS.MN