Бригадын генерал нарт барьцад нүүрлэжээ
Нийтэлсэн: 2013-03-04 10:16:17
Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгийг улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн хэргээр баривчлан Төв аймгийн хориход хорьсон. Тэгвэл түүний араас ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан М.Борбаатар нарыг шалгахаар болсон сурагтай. Т.Дашдэлэг нь албан томилолтоор явахдаа оролцох ёстой арга хэмжээндээ оролцолгүй Бээжинд хоцрон улмаар Хойд солонгосын холбогдох албаныхантай онгоцны сэлбэг нийлүүлэх гэрээ хийсэн гэнэ. Мөнгийг нь хувийн дансандаа шилжүүлсэн байжээ.
NUUTS.MN