Нууц мэдээллийн уурхай

Газрын төлбөрөө барагдуулах сануулга өглөө

Нийтэлсэн: 2013-03-01 05:44:05

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын албанаас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр, он дамжсан газрын төлбөрийн өртэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг эхний ээлжинд газар эзэмшигчдийн нэрийн жагсаалтыг гарган, олон нийтэд өр төлбөрөө барагдуулах сануулга өгөх нэг сарын аян эхлүүлсэн тухайгаа олон нийтэд мэдээлсэн юм.

“Газрын төлбөрийн тухай” хуульд заасны дагуу газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлбөрөө төлөх үүрэгтэй аж. Хэрэв заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол “Татварын ерөнхий хууль”-ийн дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хүртэлх хувиар алданги тооцдог.

Дүүргийн хэмжээнд 12 сургууль, цэцэрлэг шинээр барих хөрөнгийн асуудал шийдэгдсэн боловч барих газар олдохгүй байгаа аж. Тиймээс заасан хугацаанд  төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд шүүхийн байгууллагад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар, дүүргийн хэмжээнд газрын төлбөрийн үлдэгдэлтэй буюу 1-2 жилийн хугацаанд төлбөрөө төлөөгүй 47 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаа юм. Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба энэ жил хоёр тэрбум далан сая төгрөг бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших