Өнөөдрөөс эхлэн секундээр тооцож эхлэх ч тариф нь тогтоогдоогүй байна
Нийтэлсэн: 2013-03-01 03:21:32
ШӨХТГ-аас үүрэн холбооны оператор компаниудтай нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг өнөөдрөөс хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Харин Секундын төлбөр хэд байхыг тогтоогоогүй байна.
Нэг секунд ярианы төлбөр хэд байхыг Харилцаа холбооны зохицуулах хорооныхноос тодруулахад “Албан ёсоор мэдээлэл өгөх боломжгүй. Өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, тодорхой мэдээлэл өгөх байх.
Энэ сарын 15-наас шинэ зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлнэ. Бэлтгэл ажил хийж байна” гэлээ.