Нууц мэдээллийн уурхай

“Архи тамхигүй орчин, Амьдралын зөв хэвшил”

Нийтэлсэн: 2013-02-28 07:00:32

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, ЭМЯ-тай хамтран “Архи тамхигүй орчин, Амьдралын зөв хэвшил” уриан дор Архи тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн кампанит ажлыг зохион байгуулж байна.

Монгол улсын хүн амын эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудын нэг болсон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн нэг болох архи тамхины хэрэглээг бууруулах зорилготой уг кампанит ажил нь гурван үе шаттай явагдаж байгаа бөгөөд эхний үе шат нь 2011 оны 4-6 сард, хоёр дахь нь 2011 оны 11-сараас 2012 оны 01 сард тус тус зохион байгуулагдсан юм. Сүүлчийн буюу 3 дахь удаагийн кампанит ажлыг 2013 оны 2-3 сард зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэ удаагийн кампанит ажлын гол зорилго нь архины хэрэглээг хязгаарлах, мөн дам тамхидалтыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулахад чиглэгдэж байгаагаараа онцлог юм.

Улсын Их Хурлаас 2012 оны 10 дугаар 24-ний өдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Энэхүү хуулийг батлан гаргахад Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн зүгээс нөлөөллийн ажиллагааны үр дүнд болон техникийн туслалцаа үзүүлсэн билээ. Тийм учраас Тамхины хяналтын тухай хуульд тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг нээлттэй, хариуцлагатай зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг шаардах, улмаар тамхины хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах зэрэг бодлогын агуулга бүхий зарчмыг баримталж байхаар холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан ажээ.

2013 оны 3-р сарын 1-ээс улс орон даяар дагаж мөрдөх энэхүү хуулийн хүрээнд тамхи, тамхин бүтээгдэхүүнийг интернэтээр, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор , баар, цэнгээний газарт худалдаалахыг хориглож байгаа билээ. Мөн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахыг ч мөн хориглох юм.

Хуулиар тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх замаар зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Тамхи үйлдвэрлэгчээс нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад болон бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бусаар сурталчлахгүй байхыг хуульчилсан.

Мөн утаат тамхийг агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, үзвэр, үйлчилгээний, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газарт, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөөнд, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт татахыг тус тус хориглох юм.

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаа “Архи тамхигүй орчин, Амьдралын зөв хэвшил” уриан дор Архи тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн кампанит ажил нь улс орон даяар хэрэгжүүлж эхлэх гэж байгаа “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг манай орны нийт иргэд дагаж мөрдөх гэж байгаа цаг хугацаатай уялдаж байгаагаараа онцлог гэж болно.

ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн зүгээс энэхүү кампанит ажлын хүрээнд ТВ, радиогийн шторкууд цацагдах (ТВ шторк МҮОНТ- 1800 сек, ETV-1200 сек, Шууд ТВ-1200 сек; Аймаг ТВ шторк-4080 сек), ТВ-ийн нэвтрүүлгийн 1 дугаар, радио нэвтрүүлэг 10 МҮОНР болон Улаанбаатар радиогийн сувгаар, телевизийн шууд ярилцлага 3 удаа хийгдэнэ. Мөн “Үндэсний шуудан” өдөр тутмын сонинд 10 мэдээ, нийтлэл хэвлүүлэх (1/2 хэмжээтэй 4, 1/4 хэмжээтэй 6 нийтлэл), сэтгүүл дээр 2 нүүр, гурван талт гудамжны том самбар дээр 4 баннер байрлуулах, вебсайт www.ncdi.mn www.mnb.mn тус тус 60 хоног, бусад вебээр 60 хоног мэдээ байршуулах зэрэг медиа үйл ажиллагаа төлөвлөгдсөн.

Үүнээс гадна зорилтот бүлэгт зориулсан зурагт хуудас 2 төрөл х 6,000 ширхэг, өврийн дэвтэр 1 төрөл х 2,000 ширхэг, баримтын хуудас 2 төрөл х 2,000 ширхэг, стикер 3-4 төрөл х 10,000 ширхэг тус тус боловсрогдон хэвлэгдэж тараагдана. Тус ажлын хүрээнд аймаг дүүргийн ЕБС-ийн сургуулиуд (300 сургууль), ажлын байруудаар яриа таниулга хийх (300 ажлын байр), их дээд сургуулийн оюутан сурагчдад хүрч очих, зорилтод хүн ам олноор цугласан газар яриа таниулга хийх зэрэг ажлууд хийгдэх юм.

Хавсралт статистик тоон мэдээллүүдийг ЭНДЭЭС үзнэ үү.

http://www.moh.mn/downloads/ext_tobacco.pdf

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших