Эрчүүдийн секс хийхэд саад бологч 6 хүчин зүйл
Эр хүн ямар ч үед эр хүнийхээ үрргийг биелүүлэхэд бэлэн байдаг гэсэн ойлголт хуучирчээ. Тэд эмэгтэйчүүдийн нэгэн л адил эрүүл мэнд, сэтгэлзүйн шалтгаанаар “үгүй” гэж хэлэх эрхтэй улс. Ямар үед эр хүн сексийг хүсдэггүй вэ ?
-шээс бэлгийн замын халдаварт өвчин хамгийн өргөн тархсан шалтгааны нэг юм. Эн өвчлөлийн үед шээс ялгаруулах болон бэлэг эрхтний тогтолцоо бүхэлдээ хямарч гэмтдэг. 45-аас доошхи насны эрчүүдийн хувьд заг хүйтнээс үүдэлтэй түрүү булчирхайн өвчлөл их хор уршигтай. Түрүү булчирхайн үрэвсэл олон жилийн турш мэдэгдэхүйц зовиургүй явагддаг. Бэлгийн дур хүсэл төрөхгүй байх нь ил гарч байгаа ганц шинж нь юм.
-бэлэг эрхтний цусан хангамж буурах нь бас нэг шалтгаан болдог. Судасны нарийсал, цусны өтгөрөл зэрэг нь тааз хавийн эрхтний цусан хангамжыг бууруулдаг.
-чихрийн илүүдэл : амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, стресс зэрэг нь чихрийн илүүдэлд хүргэж энэ нь бэлгийн чадавхийг бууруулж хүслийг бөхөөдөг. Сэтгэлзүй хямарснаас болж чадахгүй бол яана гэсэн айдаст автан бэлгийн харьцаанаас зайлсхийдэг.
-эмийн буруу хэрэглээ : даралт бууруулах, чихрийн хэмжээг бууруулах, тархины цусан хангамжыг сайжруулах, бөөр болон элэгний хүчтэй эм зэрэг нь бас л хортой.
-ядаргаа : ажил албан тушаалдаа хэт анхаарч ажиллах нь ядаргааны шалтгаан болно. Үүний улмаас бие ядарч туйлдан бэлгийн идэвхи мөн дагалдан мууддаг. Өдрийн ажилдаа туйлдсан эр хүн хариад шуудхан унтахыг л боддог.
-сэтгэлзүйн хямрал, стресс бас л эр хүнд нөхрийн үүргээ биелүүлэхэд том саад болдог.
NUUTS.MN