Бельги хөлбөмбөгчин порно жүжигчин болжээ
Нийтэлсэн: 2013-02-27 12:52:24
Бельгийн дээд лигийн “Расинг Михелен” багийн тоглогч 27 настай Жонатон Фалко гэв гэнэт порно үйлдвэрлэл рүү ороод багийн хамт олноо мэл гайхшруулжээ. Бүр гей-порно кинонд тоглохоор гэрээ байгуулан шуугиан тарьсан гэнэ. Олон жил нууж явсан бэлгийн нууц чиг хандлага нь нөлөөсөн бололтой. “Өмнө нь надад найз бүсгүй байсан ч би эрчүүдэд татагддагаа нуухгүй, шинэ ажил маань надад их таалагдаж байгаа, хөлбөмбөгийн ертөнц ижил хүйстнүүдийг хүлээж авдаггүй” хэмээн тэрээр шалтгаанаа тайлбарлажээ. Иймэрхүү явдал урьд нь гарч байжээ. 1998 онд Жастин Фашан гэдэг хөлбөмбөгчин амиа хорлосон. Гей гэдгээ хүлээн зөвшөөрсөн тэрээр хөлбөмөгийн холбоо, багийн гишүүдээс ирэх даралт шахалт, ялгаварлан гадуурхах байдлыг удаан тэвчиж чадаагүй гэнэ.
NUUTS.MN