Бондын хөрөнгөөр санхжүүлэх төсөл тодорчээ
Нийтэлсэн: 2013-02-21 02:58:01
Засгийн газар удтал дуншсаны эцэст “Чингис” бондоор санхүүжүүлэх төслийн жагсаалтыг сая нэг юм гаргажээ. Эхний ээлжинд 2016 онд багтаан Дорнод, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох 1347 км автозамын ажлыг хийх аж. Дараа нь нийслэл хотын дахин төлөвлөлтийг хийж хотын төвд түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг санхүүжүүлнэ. Оюутолгойд эрчим хүч нийлүүлэх 300мвт-ын хүчин чадалтай ЦС-ыг Тавантолгойд барих аж. Мөн Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл 270 км орчим төмөр замын дод суурь бүтцийн ажилд бондын мөнгөнөөс санхүүжүүлэхээр болжээ.
NUUTS.MN