Эмэгтэйчүүд яагаад дургүйцдэг вэ
Бүсгүйчүүд ямар ч тодорхой шалтгаан байхгүй байхад бэлгийн ажлаас татгалздаг нь одоо болтол бүрэн судлагдаагүй байна. Гэхдээ судлаачид яагаад татгалздагийг сэтгэлзүйн үүднээс хэд хэдэн шалтгаан дурдан тайлбарлахыг оролдож. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 55 хувь нөхөр нь юм уу найз залуу таалагдсан зүйлийг худалдан авч өгөөгүй бол бэлгийн харьцаанд орохоос шууд татгалздагаа мэдэгдэж. Үүнд харамч зан гаргах, нарийлах эсвэл хангалттай мөнгө олж чадахгүй байх зэрэг бас ордог гэнэ. Мөн 30 хувь нь нөхрөө согтуу ирвэл секс хийхээс бас л татгалздаг аж. Анхаарал тавихгүй байх, халамжлахгүй байх зэрэг бас л хамаардаг бололтой. Харин 15 хувь нөхрийнх нь эвгүй үнэр, хөлс болон илүүдэл жин, бүдүүн гүзээ гэх мэт “жоохон юм”-наас болж дургүйцдэг гэнэ.
NUUTS.MN