Засгийн газар эхчүүдийг ахиад хуурав
Нийтэлсэн: 2013-02-08 05:15:22
Сар шинийн баярын өмнө алдарт эхийн одонтой эхчүүдэд одонгийн мөнгийг олгох болсон тухай НАХНХЯ албан ёсоор мэдэгдэж мөнгө олгох банкийг хүртэл зарласан. Гэтэл СЯ-ны сайд Ч.Улаан эхчүүдэд олгохоор төсөвд суулгасан мөнгө байхгүй, хөрөнгийн эх үүсвэр бүрдээгүй хэмээн мэдэгдсэн нь олон эхийг гонсойлгожээ. Ийнхүү Засгийн газар ахиад л хуурлаа. Хоёр яам нь хэл амаа ололцож ажлаа зохицуулж чадахгүй байгаа нь манай төр засгийн ажил ямар хэмжээнд явагддагийг тод харуулсан гэхэд болно.
NUUTS.MN