Хүүхэд залуусын барилгаа буцаан авна
Нийтэлсэн: 2013-02-07 03:54:02
Засгийн газрын зорилтонд хүүхэд залуусыг хөгжүүлэх зорилгоор урьд өмнө нь энэ зорилгоор баригдсан барилга объектийн жагсаалтыг гаргаж буцаан авах асуудлыг ойрын үед шийдүүлэх гэнэ. ХАХНХ-ны тусгай ажлын хэсэг улсын хөрөнгө оруулалтаар баригдсан ч зориулалтын бусаар ашиглагдаж байгаа хүүхэд залуусын гэх тодотголтой барилга объектын жагсаалтыг гаргажээ. Үүнд олны танил болсон Хүүхэд залуучуудын театр, шашны үйл ажиллагаа явагддаг Хүүхдийн баримтат кинотеатр, зоогийн газар ажиллаж байгаа “Бамбарууш” кафе, “Сод Монгол” компаний мэдэлд очсон “Дружба” хүүхдийн зуслан оржээ. Хүүхэд залуусыг хөгжүүлэх зорулалттай нийт 151 барилга байдгаас 75 нь хувийн хэвшлийн харъяанд орсон аж.
NUUTS.MN