Тэмцэлд уриалсан эмч нарыг халжээ
Нийтэлсэн: 2013-02-06 03:58:42
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс бусдыгаа уриалан тэмцэл хөдөлгөөнд уруу татсан гэх үндэслэлээр нэр бүхий зургаан эмчийг ажлаас нь халсан гэнэ. Үүнийгээ цэргийн журмаар ажилладаг байгууллагын албан хаагчид байж төрийн эсрэг тэмцсэн буюу тушаал зааврыг эсэргүүцсэн хэмээн тайлбарлажээ. ХЗ-н сайд Х.Тэмүүжин эмч нарын тэмцлийг Ц.Нямдорж гишүүн өдөөн хатгаж турхирч байна хэмээн мэдэгдэж сайд гишүүн хоёр зад хэрэлдсэн. Тэгэхээр Х.Тэмүүжин сайдын заавраар Ц.Нямдоржын “гар хөлийг” халсан бололтой. Мөн удирдан тэмцэж байгаа хүмүүсийг нь халчихбал бусад нь айгаад зориг нь мохох байх хэмээн тооцсон бололтой.
NUUTS.MN