“Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг өнөөдрөөс олгоно
Нийтэлсэн: 2013-02-05 02:49:33
Сар шинийн өмнө алдарт эхийн одонтой эхчүүд одонгийн мөнгөө гардаж байрлах нь. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас дээрх олголтонд шаардлагатай мөнгийг “Хадгаламж”, “Хаан”, “Капитал” банкинд өнөөдрөөс шилжүүлж өгөхөөр болжээ. Долоон хүүхэд төрүүлсэн бол нэг, таван хүүхэд төрүүлсэн бол хоёрдугаар зэргийн одонг Засгийн газрын тогтоолын дагуу шагнадаг. Энэ жил нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөгийг олгох гэнэ.
NUUTS.MN