”Самсунг”-ийн босс хамаатнуудтайгаа шүүхдэлцжээ
Нийтэлсэн: 2013-02-05 10:41:40
Өмнөд Солонгосын аварга корпораци “Самсунг”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ли Хон Ги хувьцааны маргааны улмаас хамаатан садантайгаа шүүхдэлцээд ялж санаа амарчээ. Том ах, том эгч, бага охин дүү бол нагацын талын нэг хамаатан нь гээд бараг бүхэл бүтэн ураг төрлөөрөө Ли Хон Гигээс нийтдээ дөрвөн сая долларын хувьцаа нэхэж заргалдсан гэнэ. Тэр нь “Самсунг” болон түүний хэд хэдэн охин компаний хувьцаа аж. Нэхэмжлэгчдийн талбарлаж байгаагаар “Самсунг” группийг үндэслэгч эцэг Ли Бён Чхолийг нас барсны дараа Ли Хон Ги нь ах дүү нараасаа нууцаар дөрвөн сая долларын хувьцаа хувьдаа авчээ. Харин “Самсунг”-ийн босс хууль ёсны дагуу эцгээсээ өв залгамжлан авсан хэмээн няцааж чаджээ.
NUUTS.MN