Монголчууд хуулийн бас дөнгөөс чөлөөлөгдөв
Нийтэлсэн: 2013-02-05 02:36:55
Ажилд орох, банкнаас зээл авах гээд бараг авгай авахад шаардагдах шахдаг байсан цагдаагийн “гэмт хэрэгт холбогдож байгаагүй “ гэсэн тодорхойлолт одоо шаардлагагүй боллоо. Хууль зүйн сайдын тушаалаар энэ сарын нэгнээс ийм тодохойлолтыг өгөх хүрээг хязгаарлаж өгсөн. Дээрх тодорхойлолтыг алхам бүрд шаарддаг байсан тул иргэдэд маш их чирэгдэл учруулж байв. Хэдийгээр ялаа эдэлсэн ч шүүхээс ялтай эсэх хугацаа нь дуусаагүй иргэд ял шийтгэлтэйд тооцогдож ажил төрөлтэй болж чаддаггүй байсан. Цагдаагийн байгууллагад ч бичиг цаасны их дарамттай байжээ. Өдөрт дунджаар 800 иргэнд ийм төрлийн тодорхойлолт өгч байсан нь ямар их ачааллаас цагдаагийн байгууллага хөнгөрснийг харуулж байна.
NUUTS.MN