70 сая долларын чектэй экс-сайд баригджээ
Нийтэлсэн: 2013-02-04 02:59:01
Германы тусгай алба Дюссельдорф хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Иран улсын Сангийн сайд асан Тахмасб Мазахеригийг баривчилжээ. Түүнээс 300 сая боливари буюу 70 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгөний банкны чек гарч ирсэн гэнэ. 57 настай экс сайд Туркээр дамжин Германд орж иржээ. Тэрээр 2008-2009 оны хооронд ердөө нэгхэн жил Сангийн сайдаар ажилласан ч улсынхаа төсвөөс ийм их мөнгө хулгайлж чадсан бололтой.
NUUTS.MN