Хонконгийн тэрбумтан лесби охиноо хүлээн зөвшөөрчээ
Нийтэлсэн: 2013-02-04 10:55:56
Тэрбумтан Чао Шецзюан ижил хүйстэн охиныг өөрийн болгож чадсан залууд 65 сай доллар амлан шуугиан тарьж байсан бол олигтой юм болохгүйг ойлгоод охиныхоо сонголтыг хүлээн зөвшөөрчээ. Охин нь өөрийн хамтрагчтайгаа Парист гэр бүлээ батлуулсан аав нь ийнхүү бууж өгсөн гэнэ. Тэрээр охиноо хэвийн бэлгийн чиг баримжаатай болгож улмаар ачаа үзэх хүсэлтэй байсан тул шуугиан дагуулсан зарыг дэлхийгээр нэг тараасан билээ. Тэрээр улс орон бүрээс хүргэн нь болох хүсэлтэй 10 мянга гаруй залуугийн захиаг хүлээн авсан ч охин нь “миний зүрх сэтгэлд эр хүний орон зай байхгүй” хэмээн эрс шулуун мэдэгдсэн аж.
NUUTS.MN