Нууц мэдээллийн уурхай

Олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн урамшууллыг хүртээв

Нийтэлсэн: 2013-02-01 01:18:42

Монгол Улсын Ерөнхийлөгчийн2012 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр зарлигийн дагуу Олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшууллын эхний сарын урамшууллыг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгасан тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшууллын дээж бүхий “Голомт” банкны алтан карт, өргөмжлөл, Монгол Улсын төрийн дууллын бичлэгийг гардууллаа. Анхны сарын урамшуулал гардуулах ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцлоо.
Монголын баг тамирчид 1964 оны Токиогийн зуны олимпоос эхлэн олимпийн наадамд 12 удаа оролцож 24 медаль хүртсэн амжилт гаргажээ. Анхны олимпийн медалийг Монголын тамирчид 1968 оны Мехикогийн олимпоос хүртэж дөрвөн медальтай ирж олимпийн шагналын салхийг хагалж байжээ. Ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэллээ.
 
Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт тамирчид, дасгалжуулагчид, спортод элэгтэй ард түмэн минь ээ. Хоёр сая долоон зуун мянган хүний зүрхийг Монгол хэмээх нэгэн үнхэлцэгт багтааж даян дэлхийн түмэн олонд суу алдраа бадраасан баатрууд та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлье.
 
Хүний амьдралын гол утга учрын оргил нь алдраа дуурсгаж, ард түмнийхээ өмнө мөнхийн гавьяа байгуулах явдал байдаг. Энэ нь хүн болгонд тохиолдоод байдаг аз биш. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 оны наймдугаар сарын 16-ны өдөр 151 тоот зарлигаараа Олимпийн наадам, паралимп, олимпийн наадмын төрлийн зай, жинд багтдаг сонирхогчдын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь мөнгөн урамшуулал олгох чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон билээ. Монголчуудын итгэл, сэтгэлийн сонголтоор байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газар цаг алдалгүй тогтоол шийдвэрээ гаргаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг өнөөдөр бүрэн утга агуулгаараа биеллээ олсонд баяртай байна. Баярлалаа, Засгийн газарт.
 
Төр иргэдээ, тэр дундаа баатруудаа мартах ёсгүй. Утга учиртай амьдрал, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хувийн жаргалыг хойш тавьж, зон олныхоо төлөө хүч хөдөлмөр, ажил, амьдралаа зориулсан хэн бүхнийг зөвхөн спортынхон гэлтгүй урамшуулж хөхиулэх нь төрийн үүрэг. Энэ шагнал урамшуулал Монголын ирээдүй үед өгч байгаа итгэл найдварын гал юм. Та бүхэн нөр их хөдөлмөр, байгуулсан гавьяагаараа монголчуудаа баярлуулсан.
 
Замбуулингийн тэнгэрт түг түмэн од гялалздаг. Даян дэлхийн зон олонд хүлээн зөвшөөрөгдсөн жинхэнэ одод гэмээнэ та нарыг нэрлэж байна. Хүн бүхэн алдартай тамирчин байх албагүй ч эрүүл чийрэг байх нь өнөөдөр эрхэм зорилго. Энэ ч утгаараа тамирчид та бүхэн эрүүл Монголын төлөөх үлгэр жишээний гол баатрууд юм. Та бүхний хийсэн, бүтээсэн бүхнийг төр үнэлж, та бүхний нийгмийн баталгааг хангаж эхэлж байна. Цаашид ард түмэнтэйгээ хамтран хийж бүтээхийн итгэл найдварыг ч хамтад нь өгсөн хэмээн итгэж байна.
 
Олимп, дэлхийн аваргууд хөх Монголоос минь олуулаа төрөх болтугай. Баярлалаа” гэлээ.
Ёслолын арга хэмжээн дээр УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үг хэлж Олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийнтүүхэн зарлиг хэрэгжиж эхэлсэнд тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлэв. Тамирчдын мөнгөн урамшуулалд зориулж сар бүр 106 сая төгрөг зарцуулж байхаар болжээ.
 
Үүний дараа Олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн2012 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр зарлигийг бүрэн эхээр нь уншиж сонсголоо.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, Монгол Улс Лондон-2012 Зуны олимпийн 30 дугаар наадамд хамгийн олон медаль хүртсэн түүхэн амжилтыг бахархан тэмдэглэж, Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд гарамгай гавьяа байгуулж, ирээдүй хойч хүүхэд залуучуудад үлгэр дууриалал үзүүлж, Эх орныхоо нэр алдрыг дэлхий дахинд дуурсгаж, Олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн, үндэсний бахархал болсон үе үеийн тамирчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, тогтмол урамшуулал олгож, амьдралын баталгааг нь хангах зорилгоор ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Үе үеийн Олимпийн наадам /Зуны олимп, өвлийн олимп, пара олимп/, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.
Хоёр. Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосугай. Үүнд:
1. Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
2. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
3. Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
4. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
5. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
6. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.
Гурав. Урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах бөгөөд урамшуулал олгоход тавигдах баримт бичгийн шаардлага, олгох журмыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж хэрэгжүүлэх, шаардлагатай бол урамшууллын хэмжээг төгрөгийн ханштай уялдуулан шинэчлэн тогтоож байх,
1.     Урамшууллыг зөвхөн тухайн медаль хүртсэн тамирчинд сар бүр олгох,
2. Тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгож байх,
3. Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай, нас барсан тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал 1 жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгох,
4. Урамшуулал олгох ажлыг 2013 оны 0нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мөнгөн урамшууллыг дараах тамирчдад гардуулан өглөө.
Олимпийн наадмаас медаль хүртэж, Монголын тамирчдаас анх удаа Олимпийн медалийн тавцанд гишгэсэн Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Чимидбазарын Дамдиншарав, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Жигжидийн Мөнхбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Зэвэгийн Ойдов, Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалай, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Цэндийн Дамдин, Монгол Улсын гавьяат тамирчин Нэргүйн Энхбат, Монгол Улсын гавьяат тамирчин Намжилын Баярсайхан, Монгол Улсын гавьяат тамирчин Доржпаламын Нармандах, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчинХашбаатарын Цагаанбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Энхбатын Бадар-Ууган, Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир, Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт, 2008 оны Бээжингийн паралимпийн алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчинДамбадондогийн Баатаржав нар,
 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын төрлөөр медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Мэгэдийн Хойлогдорж, Монгол Улсын гавьяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж, Монгол Улсын гавьяат тамирчин Нанзадын Бүргэдаа, Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин, Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ, Монгол Улсын гавьяат тамирчин Лодойн Эрхбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин Баярмаагийн Наранбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, Монгол Улсын гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням, Монгол Улсын гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт -Од, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа, Монгол Улсын гавьяат тамирчин Жамсрангийн Өлзий-Орших нарт насан туршид нь хүртээх сар бүрийн урамшууллын эхний сарын мөнгөн урамшуулал, алтан картыг гардууллаа.
Урамшуулал хүртсэн тамирчдыг төлөөлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Зэвэгийн Ойдов үг хэлсэн юм. Мөн АНУ-д эмчлүүлж байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальтН.Түвшинбаярын ирүүлсэн баярын мэндчилгээг уншин сонсголоо.
Энэ удаа Төрийн ордонд ирж урамшууллаа авч амжаагүй тамирчдын шагналыг Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дээр гардуулахаар болов.. Тамирчдын амжилт нэмэгдэх тоолонд урамшууллын хэмжээ өсөх юм.
Тамирчдаас одоогийн байдлаар хамгийн өндөр урамшуулал хүртэж буй нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчинЗ.Ойдов бөгөөд тэрбээр сар бүр 7,5 сая төгрөг хүртэх юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр сар болгон долоон сая төгрөгийн урамшуулал авч байхаар боллоо.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших