Хэрхэн үр бүтээлтэйгээр унших вэ
Шалгалт шүүлэг эхэлсэн үед олон тооны номнуудыг уншиж дуусгах хэрэгтэй болдог. Зарим сурагчид багшийн өгсөн номнуудыг ээлж дараагаар нь уншиж дуусгах гэж оролддог. Гэхдээ уншсан зүйлээ сайн тэмдэглэж, үнэлдэггүй бол цаг дэмий үрж байгаатай адил хэрэг болно.
Тэгэхээр дараах техник нь танд их хэмжээний материал дотроос танд хэрэгтэй ажил, нийтлэлүүдийг хайж олох, унших явцдаа чухал асуудлуулыг таньж мэдэн, боловсруулахад тань туслах болно.
Та ном уншихдаа дараах асуултуудад хариулт авах ёстой юм.
Нягтлах
Энэ нь номын гол асуудал юу вэ гэдэгт хариулна гэсэн үг юм.
Үүнийг олохын тулд та :
• Номын хавтасны ар талын болон дотор талын тодорхойлолт
• Зохиогч
• Агуулгын хүснэгт, гарчиг, дэд гарчиг
• Өмнөх үг
• Хэрэглэсэн ном жагсаалт зэргийг нь харах хэрэгтэй.
Асуух
Энэ нь та тэрхүү ном танд үнэхээр чухал эсэхийг шийднэ гэсэн үг юм.
Унших
Энэ нь та тэрхүү номыг бүхэлд нь унших, эсвэл зарим бүлгийг нь унших эсэхээ шийднэ гэсэн үг.
• Түүний дараа аль болох бүтээлчээр хурдан унших хэрэгтэй.
• Оруулгуудыг анхааралтай унших хэрэгтэй.
• Түлхүүр үгсэд анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь энэ нь бүтэн өгүүлбэрийг бодвол хавьгүй дээр байдаг байна.
Ойлгох
Тухайн зүйлийг уншиж дуусаад өөрийн үгээр илэрхийлэх.
Бүлгийг уншиж дууссаны дараа утга агуулгыг нь өөрийн үгээр бичих хэрэгтэй байдаг. Заримдаа номон дотор тэмдэглэлүүд байдаг бөгөөд энэ нь ерөнхий ойлголтыг өгдөг.
Дүгнэлт
Энэ нь тоймлон үзэх буюу чухал асуудыг идэвхтэй давтахыг хэлж байгаа юм.
Тоймлон үзэхэд материалыг зүгээр л дахин уншаад зогсохгүй түүнчлэн уншиж байхдаа идэвхтэйгээр бодож эргэцүүлэх нь чухал. Гарчгийг уншиж, чухал зүйлсийг санахыг хичээх хэрэгтэй. Харин мартсан зүйлсээ дахин унших хэрэгтэй.
Ингэж уншсан тохиолдолд та хичнээн ч их материалаас өөрийн хүссэн мэдээллээ олж авах ба цаг маш их хэмнэх болно.