Нууц мэдээллийн уурхай

Сүрьеэгийн өвчлөл 2012 оны байдлаар

Нийтэлсэн: 2013-01-31 03:32:40

2012 оны байдлаар улсын хэмжээнд 25 төрлийн  43305 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 155,7 ногдож байна.
Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 466  тохиолдлоор буюу 10000 хүн ам тутамд  1,6-аар  нэмэгджээ.

Нийт бүртгэгдсэн халдварт өвчний 9,1 хувийг шинэ сүрьеэ өвчин эзэлж байна.
Сүрьеэгийн нийт шинэ тохиолдол 3944, үүнээс уушигны түрхэц эерэг шинэ сүрьеэ 1716 бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад нийт сүрьеэгийн шинэ тохиолдол 41 тохиолдлоор буюу 1,0 хувиар, уушигны түрхэц эерэг шинэ сүрьеэ 7 тохиолдлоор буюу    0,4  хувиар тус тус буурсан  байна.
Бүртгэгдсэн сүрьеэгийн нийт шинэ тохиолдлын 59 хувийг  уушигны сүрьеэ,
41  хувийг  уушигны бус эрхтний  сүрьеэ эзлэж байна.
Хүүхдийн сүрьеэгийн 351 тохиолдол бүртгэгдсэн нь сүрьеэгийн нийт шинэ тохиолдлын дотор 8,9%-ийг эзэлж  урьд оны мөн үетэй харьцуулахад 16  хувиар буурсан  байна.

Шинээр илэрсэн сүрьеэгийн тохиолдлыг насаар  нь авч үзвэл 16-44 насныхан 69 хувийг эзлэж байгаа нь залуу хөдөлмөрийн насны хүмүүс илүүтэй өвчилж байгааг харуулж байна. Хүйсний хувьд эрэгтэйчүүд 56 хувь, эмэгтэйчүүд 44 хувийг тус тус эзлэж байна.
Улаанбаатар хотод сүрьеэгийн шинэ тохиолдол 2208 бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн  нийт шинэ сүрьеэгийн дотор 56 хувийг эзлэж, урьд оны мөн үетэй харьцуулахад мөн үеийн түвшинд байна.
Аймгуудад нийт 1683 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 2 хувиар буурсан.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт шинэ сүрьеэгийн тохиолдлын 4 хувийг хөдөө орон нутгаас түр оршин суугч,1,5 хувийг орон гэргүй хаяггүй хүмүүс тус тус эзлэж байна.
2012 оны байдлаар сүрьеэгийн оношийн баталгаажилт 75,5 хувь, эдгэрэлтийн түвшин 83 хувь  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад оношийн баталгаажилт 1,4 хувиар нэмэгдэж, эдгэрэлтийн түвшин 0,4 хувиар буурсан  байна.

2011 онд улсын хэмжээнд уушигны шинэ түрхэц эерэг 1723 тохиолдол бүртгэгдэж эмчилгээнд хамрагдсанаас 1722(99,9%) нь эмчилгээний үр дүн дүгнэгдсэн байна. Үүнээс 1424(82,6%) нь эдгэрсэн, 54(3.1%) эмчилгээ дуусгасан, 43(2,5%) нас барсан, 122(7,1%) үр дүнгүй, 69(4,0%) тасалсан, 10 (0.6%) шилжсэн, эдгэрэлтийн түвшин 82,6% ,эмчилгээний амжилт 86%  байна

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших