Нууц мэдээллийн уурхай

Хайртыгаа шинжээрэй

Нийтэлсэн: 2013-01-31 03:15:14

Та Милл Гибсон шиг бүсгүйчүүдийн бодлыг уншдаг болохсон эсвэл  хайртай бүсгүйнхээ зан араншинг эртхэн шиг мэдчих юмсан гэж хүсдэг үү. Үнэхээр хүч байгаа биз. Эрчүүд олон мянган жилийн турш эмэгтэйчүүдийг эдэлж хэрэглэж байгаа зүйлс болоод сонгож байгаа сонголтоор мэдчих юмсан гэж хичээж иржээ. Тэгвэл энэ удаад тэднийг уруулын будгаар шинжээд үзээрэй.
Хэрвээ та сайн ажигласан бол бүсгүйчүүдийн маань уруулын будаг өөр өөр хэлбэртэй байдаг. Тэгвэл тэрхүү уруулын будгийг хэлбэр хайртай бүсгүйн чинь, хамтрагч эмэгтэй чинь дотоод ертөнцийн толь болдог гэнэ.
Британийн эрдэмтдийн хийсэн энэхүү судалгааг хамтдаа сонирхоё.

1.    Хэрвээ уруулын будаг нь шинэхэн мэт хэлбэрээ удаан хадгалдаг бол бүсгүй тань аливааг бодитоор хардаг, өөртөө итгэлтэй, тогтвортой зан араншинтай. Тэр юу хүсч байгаа болон юу түүнд шаардлагатай, юуг хийх ёстой вэ гэдгээ тун сайн мэддэг.

2.    Хэрвээ уруулын будаг нь ямар ч үзүүр, шовх оройгүй мөлгөр байвал уйтгартай ч тууштай эмэгтэй юм. Тэр амжилтанд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг бас хийж буй ажилдаа зүрх сэтгэлээ зориулдаг.  Түүнд дутагддаг хамгийн гол зүйл бол инээд хөөр, баяр баясгалан. Та мэдээж анзаарсан байх даа. Тэр алиа хошин байдал, наргиантай занд чинь тийм ч найрсагаар хандахгүй л дээ.

3.    Ийм хачин хэлбэртэй уруулын будагтай эмэгтэйг та харсан уу. Хэрвээ харсан бол тэр маш тогтворгүй, холбирсон хачин араншинтай эмэгтэй юм.  Тэр ямар ч асуудлыг сэтгэл хангалуун биш байдлаар хүлээж авдаг ч үүнийгээ өөртөө итгэлтэй байдал эрч хүчтэй мэт харагдах гаднах үзэмжээрээ нууж чаддаг.  Ихэнх хүнтэй тэд нэг итгэлгүй байдлаар харилцдаг. Тэд маш романтиз байдал, гоё зүйлс, цагаан лимузинд дуртай гэнэ.

4.    Хэрвээ таны уруулын будаг үзүүрлэсэн харандаа шиг болчихдог бол та  ч жинхэнэ хувиа хичээгч юм даа. Үргэлж өөрийгөө өндөрт тавьж бусдын санал бодлыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг зангаа одоохон татсан нь дээр байх.  Тэгэхгүй бол та маш хурдан найз нөхөд, хамтрагчдаа өөрөөсөө түлхчихдэг юм байна.

5.    Уруулынхаа будгийг хутгаар зүсчихсэн мэт тэв тэгшхэн болгочихдог бол маш гутранга үзэлтэн. Үргэлж өөрийгөө шоовдорлогдсон, нүд үзүүрлэгдсэн нэгэн гэж боддог. Хүмүүстэй найзалж нөхөрлөхөөс илүүтэйгээр холуур дөлж явахыг хичээдэг. Гэвч хэрвээ түүнд ойртож, нөхөрлөж чадвал таны ямар ч үед хамт байж чаддаг хүн. Гэхдээ үгэнд маш амархан гомддог гэдгийг бүү мартаарай.

6.    Уруулын будгаа аль аль талаас нь буддаг, яг будгийн харандаа шиг харагдахаар болгочихсон эмэгтэйг та харсан уу. Энэ бол тэр бүр байдаггүй хэлбэр.Тэр бол өөрийн сэтгэлийг чагнаж амьдардаг хүн юм.  Сэтгэлийн хөөрлөөр аливаад ханддаг маг амархан баярлаж бас гомддог.  Ихэвчлэн хөгжилтэй бас үзэсгэлэнтэй, үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байдаг бүсгүй гэсэн үг.

7.    Тэгш өнцөгт гурвалжин хэлбэр үүсгэсэн уруулын будагтай эмэгтэй маш уужим сэтгэлгээтэй нэгэн байдаг.  Тэр ажил хэрэгч, хариуцлагатай,  өөрийнхөө үзэл бодлыг бусдад амархан илэрхийлдэг, бусдын алдаа дутагдлыг шударгаар шүүмжилдэг. Гэхдээ тэр тийм ч нээлттэй байх дуртай биш гэнэ.

8.    Конус хэлбэрийн будаг.  Маш тайван, зөөлөн зантай бүсгүй. Тэр хүмүүстэй маш амархан учир зүйгээ олчихдог. Түүний хамгийн дутагдалтай зан бол бусдын амжилтанд атаархдаг.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших