Уйтгарлалаас шинэлэг санаа төрдөг гэнэ
Нийтэлсэн: 2013-01-29 01:13:53
Нэг хэвийн уйтгарт ажил эргээд бүтээлч санааг хөгжүүлэх хүчин зйүл болдгийг судлаачид тогтоожээ. Урьд өдөр тутмын хэвшмэл ажил уураг тархийг нэгэн хэвд оруулж мэрэгжилтнүүдийн ярьдгаар “хатааж хорчийлгодог” гэнэ. Өглөөнөөс орой болтол бүртгэлийн ч юм уу бичиг хэргийн ажил гэх мэт ажил хийх нь хүнийг яваандаа “машин” болгон хувиргадаг. Хүн улам бүр “тэнэг” болж хамгийн энгийн асуудлыг ч шийдэх чадваргүй болдог. Уураг тархи нэгэн хэмийн хэмнэлээр ажиллаж гэхдээ бага эрч хүч зарцуулдаг аж. Үүний хамтаар тархины бусад хэсэгт удаан хугацаагаар амарсан тэр хэсэгт л идэвхи илэрч гардаг гэнэ. Тэгвэл хэсэг эрдэмтэд энэ магадлалыг батлах гэж сайн дурын дөчин хүнээр утасны дугаар хуулан бичих ажлыг 15 минут хийлгэжээ. Дараа нь илүү бүтээлч даалгавар өгч хоёр ширхэг шавар аягаар юм урлахыг хүссэнд хүн маш уран бүтээлч санаа гаргаж байв. Шалтгаан нь тэр хүмүүсийн уураг тархи нэгэн хэвийн үйлдлээс залхаж илүү бүтээлч тал руу тэмүүлж байсанд оршино гэсэн дүгнэлт гарчээ.
NUUTS.MN