Төрийн түшмэдэд нураагаа харуулахыг хориглоно
Нийтэлсэн: 2013-01-28 02:29:42
Мусульман шажинтай орнууд дундаа сүрхий соёлжсонд тооцогддог Казакстанд дундад зууны гэмээр хатуу хууль батлагдах гэж байна. Төрийн өндөр дээд түшмэдэийн дэргэд чанга ярих, ханиах, найтаах, тэдэнд нураагаа харуулахыг хориглох заалтыг уг хуулинд оруулжээ. Хэрвээ зөрчвөл доод тал нь таван долоо хоногоор баривчлах гэнэ. Мусульманы холбооны лоббитой гэгдэж байгаа уг хуулийг дэмжигчид цөөнгүй гарчээ. Тэд төрийн өндөр дээд албан тушаалтны дэргэд тэвчишгүй үйлдлийн жагсаалтыг улам бүр баяжуулж байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд гэдэсний хийгээ гаргахыг нэмээд бага насны хүүхдийг төрийн байгууллагад оруулахыг хориглоё гэжээ. Учир нь хүүхдүүд төрийн түшмэд руу хэлээ гаргаж “доромжилж” магадгүй гэнэ. Манай шинэчлэлийн Засгийн газрынхан үүнээс жишээ авч чадах л улс даа.