Каталони муж тусгаар тогтнолоо зарлажээ
Нийтэлсэн: 2013-01-25 11:56:38
Испаний аж үйлдвэрийн том муж болох Каталони билэг тэмдгийн байдлаар тусгаар тогтнолоо зарласан тунхаглалыг баталжээ. 85 депутат дэмжиж 41 нь татгалзаж харин хоёр нь түдгэлзэж олонхийн саналаар Испанийн бүрэлдэхүүнээс гарахаа мэдэгджээ. Хэдийгээр билэгдэлийн тунхаглал гэж зарласан ч энэ нь хэдэн зуун үргэлжилж буй Испаниас салан тусгаарлах төлөвлөгөөг нь улам баталгаажуулсан гэнэ. Сүүлийн үед төв засаглал болон Каталони мужийн төв Барселона хотын харилцаа сүрхий муудаад байгаа. Испанийн ДНБ-ний 20 хувийг дангаараа үйлдвэрлэдэг аж үйлдвэржсэн энэ муж өөрийн орлогоо өрөнд баригдсан төв засагдаа өгөөд байх хүсэлгүй болсон гэнэ.
NUUTS.MN