П.Сумъяажавт 15 жилийн хорих ял өгчээ
Нийтэлсэн: 2013-01-25 03:52:14
Өршөөлийн хуулиар суллагдаад гарч ирсэн ч дахин аймшигт хэрэг өдүүлсэн П.Сумъяажавд Баянгол дүүргийн шүүх 15 жилийн хорих ял өгч шийтгэжээ. Тэрээр 2009 онд найз Д.Бямбадоржтой хамтран шунахай сэдэлтээр таван настай охины хөнөөж 13 настай эгчийг зэрэмдэглээд шүүхээс 15 жилийн ял авсан ч Өршөөл үзүүлэх хуулинд хамрагдан ялыг нь хэлтрүүлсэн юм. Гэсэн ч жил бололгүй бас бусадтай бүлэглэн гурван ломбард тонон 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдээд ийнхүү хорих ялаар шийтгүүлжээ.
NUUTS.MN