Нууц мэдээллийн уурхай

МЭДЭГДЭЛ: МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд

Нийтэлсэн: 2013-01-24 03:19:47

Мэдэгдэл

МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд

УИХ-ын сонгуулийн үр дүнд Монгол Улсад ардчилсан төр засаг тогтсон билээ. Ардчилсан төрийн бодлого үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааралтай ажиглаж байна. Гэвч энэ төр засгийн бодлого нь ардчиллын амин сүнс, үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтой халдаж эхэлсэнд харамсаж байна. Тухайлбал, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газрын дарга Ц..Жадамба болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар нь кабелийн 21 сувгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, мөн ЗГХЭГ-ын дарга,

Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нь мэдээллийн сайтуудын сэтгэгдлийг журамлах нэрээр иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд шууд халдсан үйл ажиллагаа явуулж байна. Мөн УИХ-аар хэлэлцэгдэж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн тодорхой зүйл заалтууд нь чөлөөт хэвлэлийн үйл ажиллагаа, цаашдын хөгжилд ноцтой хор хохирол үзүүлэхүйц хууль болжээ.

Монгол Улс нь НҮБ дахь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар ажиллаж буй энэ цаг үедээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилох алхам хийхээр оролдож буй нь дэлхийн улс орнуудын өмнө нэр хүндээ хугалах, цаашилбал дэлхийд Монгол Улсыг таниулж буй ардчиллаасаа ухарч байгаа хэрэг болох вий гэж Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн холбоо үзэж байна. Монголын ардчилал 23 жилийнхээ түүхэнд анх удаа ардчилсан автортой Засгийн газартай болж анх удаа ардчилсан, сэтгүүлч Ерөнхийлөгчтэй байгаа энэ үедээ ийнхүү ардчиллын үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж буй үйл ажиллагаагаа эргэн харж засч залруулахыг хүсч байна.

Сүүлийн үед Засгийн газраас иргэний хувийн өмч рүү хэт халдаж, хааж хориглох шийдвэрүүд удаа дараа гаргахыг завдаж байгаад мөн адил харамсаж байгаа болно. Хэвлэл мэдээлэл ч бас хувийн өмч юм. Энэхүү хувийн өмч рүү Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэмээх гоёмсог нэрийн дор халдахаар завдаж, Үндсэн хуулиар олгогдсон ард түмний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрхийн эсрэг хийж буй үйл ажиллагаа болгоныг бид тууштай эсэргүүцэх болно гэдгээ мэдэгдэж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн холбоо


Монголын өдөр тутмын сонинуудын холбоо


Мэдээллийн сайтуудын ассоциаци


Монголын сонины холбоо


Суваг телевизүүдийн холбоо


Монголын телевизүүдийн холбоо

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших