Өвчтөнүүд ялтны тасаг байгуулахыг эсэргүүцжээ
Нийтэлсэн: 2013-01-23 03:09:07
“Сайд нарын 2” буюу Клиникийн нэгдсэн эмнэлгийн өвчтөнүүд эмнэлэгт нь ялтан эмчлэх тусгай тасаг байгуулахыг эсэргүүцжээ. Ийм шийдвэрийг ЭМЯ-ны сайд Н.Удвал гаргасан юм. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхтэй холбогдуулан ийм шийдвэр гаргаж 50 ортой тусгай зэрэглэлийн тасгийг эмчилгээнээс шилжүүлэн авчээ. Уг тасгийг яг одоогоор бүрэн тусгаарлаад байгаа гэнэ. Төмөр торон хамгаалалт татаж камер суулгасан зэрэг нь тэнд хэвтэн эмчлүүлж байгаа бусад хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлжээ. Энэ эмнэлэгт голдуу хөдөлмөрийн баатар, урлаг соёлын гавъяатнууд эмчлүүдэг тул гэмт хэрэг хийсэн хоригдлуудтай хамт байхгүй хэмээн эсэргүүцэж байгаа аж.
NUUTS.MN