Газрын нөхөн төлбөрт 25 сая төгрөг өгнө хэмээн иргэдийг тохуурхжээ
Нийтэлсэн: 2013-01-23 02:58:43
АН-ынхан загийн эрхэнд гарсаар үнэн дүр төрхөө харуулж эхэллээ. Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөлд иргэнд нөхөн төлбөрт нь 25-хан сая төгрөг өгөхөөр тусгажээ. Энэ бол цэвэр төрийн дээрэм юм. Барьсан байшин хашаа, газрын үнэ нүүж суух зардалд тэр өгөх гээд байгаа мөнгө нь яагаад ч хүрэхгүй. Дээр нь тухайн иргэний газрын байршлын зах зээлийн үнэ цэнэ гэж бий. Өнөө хувийн өмчид халдахгүй хүндэтгэнэ гээд байсан нь ийнхүү уландаа гишгэжээ. Хотын дарга Э.Бат-Үүл иргэдийн хувийн өмчийн газрыг үнэд хүргэнэ, өндөр үнээр худалдаж авна гэж амласаар сонгуульд ялсан. Тэгвэл одоо хуурсан нь тодорхой болж. Хотын удирдлага Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөлд дэмжсэн санал өгсөн гэнэ.
NUUTS.MN