Экс-түшмэл 10 хүн хороожээ
Нийтэлсэн: 2013-01-23 10:52:45
Урьд нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн согтуудаа гар буугаар 10 хүн буудаж хороон бас 11-ыг шархдуулсан аймшигт хэрэг Филиппинд гарчээ. Кавит хотын гудамжинд болсон энэ аллагад жирэмсэн эмэгтэй өртөж ами алдсан нь олон нийтийг цочроосон аж. Экс түшмэл орон нутгийн сонгуулийн үр дүнгээр албан тушаалаа алдаад удаагүй байхад нь эхнэр хаяад алга болжээ. Сэтгэл гутралаасаа болоод хар тамхи, арх хоёрыг хольж хэрэглээд ухаан самуурч гудамжинд гарч цуст аллага үйлджээ. Түүний туслахыг даргадаа гар буугийн сумлаж өгөөд өөрөө зугтаасан хэмээн цагдаа нар хайж байгаа гэнэ.
NUUTS.MN
