Тестораноо хэрхэн “буцаан авах вэ”
Нийтэлсэн: 2013-01-22 02:28:32
Эр хүний хүч чадлын даавар хэмээх тестораны ялгаралт яагаад буурдгийг өмнө нь өгүүлсэн. Тэгвэл алдагдсан даавраа хэрхэн буцаан авах юэ ?. Гэхдээ тестораны ялгаралт нэг л буурсан бол эргээд залуугийнх шигээ өндөр түвшинд нь хүргэнэ гэж байдаггүй гэнэ. Харин бүр бууруулахгүй нэг хэмжээнд нь бариад байх боломжтой аж. Хамгийн үр дүнтэй арга бол биеийн тамираар хичээллэх гэнэ. Байнгийн дасгал хөдөлгөөн нь цусан дахь дааврын хэмжээг ихэсгэхээс гадна байнга л “гай” болж байдаг илүүдэл жингээс чинь чөлөөлж өгнө. Махнаас гадна аминдэмээр баялаг загас, өндөг болон хүсний ногоо жимс жимсгэнэ сайн хэрэглэ. Архи тамхи хүний биеийн бүхий л хэсэг тэр тусмаа аарцаг давсаг хавийн цусны эргэлтийг муутгадаг тул хорт зуршлаасаа сал.
NUUTS.MN