Цагдаагийн байгууллага тоглоомын газрыг шалгаж байна
Нийтэлсэн: 2013-01-21 03:51:30
Нийслэл Улаанбаатар хотод интернет тоглоомын газар нь оройн 23.00 цаг хүртэл ажиллаж зөвхөн 18-наас дээш насныханд үйлчилэх хатуу журамтай ч үүнийгээ тэр бүрийд мөрддөггүй аж. Иймд Нийслэлийн Засаг даргын тамга газар, цагдаа, НМХГ зэрэг байгууллага хамтран интернет тоглоомын газар гэнэтийн шалгалт хийсэн аж. Олон газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчилэх, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх зэрэг зөрчилтэй байжээ. Мөн гурван мянган төгрөгийн төлбөр аваад хүүхдүүдийг шөнөжин тоглуулж байснаас гадна согтууруулах ундаагаар үйлчилж байжээ. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэн тоглоомын газруудыг үргэлжүүлэн шалгахаар болсон байна. Улаанбаатарт иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг 500 газар байдаг гэнэ.
NUUTS.MN