Тай түшмэд боолын наймаа хийгээд баригджээ
Нийтэлсэн: 2013-01-21 03:23:52
Тайланд улсын төрийн түшмэд гэмт бүлэглэлтэй хуйвалдан Бирмээс орж ирсэн дүрвэгчдийг боол болгон худалддаг байсан нь илэрчээ. Энэхүү хүний наймааны золиос нь рохинья гэдэг овгийнхон болжээ. Тэднийг хууль бусаар Тайландыг хилийг нэвтэрсэн, зохих бичиг баримтгүй хэмээн баривчилж битүү бүхээгтэй машинд ачин Бирм рүү буцаасан хэмээн тайлбарладаг байжээ. Үнэн хэрэгтээ төрийн түшмэд цагаачдыг боол болгон зарж үл мэдэгдэх зүг рүү авч явдаг байсан аж.
NUUTS.MN