Нууц мэдээллийн уурхай

Завхан аймагт Залуучуудын хөгжлийн төв байгуулагдана

Нийтэлсэн: 2013-01-18 04:11:21

Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдтэй холбоотой бий болсон эрсдлийг даван туулах чадавхийг бүрдүүлэх, залуусын өртөмтгий байдлыг бууруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүн амын сангаас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Уул уурхайн бүсийн залуучуудын эрсдэлт байдлыг бууруулах” төслийг 2013-2016 онуудад хэрэгжүүлэхээр болсон бөгөөд төслийн зүгээс уул уурхайн бүс нутагт оршин суугаа буюу уул уурхайн салбарт ажиллах хүчин нийлүүлэх эх үүсвэр болсон томоохон хот, суурин газруудын залууст тусгайлан анхаарал хандуулж, үүний хүрээнд 14 аймаг, хот, суурин газарт Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөж байгаа юм.

   Эдгээр Залуучуудын хөгжлийн төвүүд нь интернэт төв, номын сан, англи хэлний сургалт, амьдрах ур чадварын сургалт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, зөвлөгөө, үйлчилгээ, залуучуудын хөгжилд чиглэгдсэн олон талт үйл ажиллагаа, залуучуудын сонирхлын клубүүд зэрэг үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд ажиллана.
   “Уул уурхайн бүсийн залуучуудын эрсдэлт байдлыг бууруулах” төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон аймгуудын нэг болох Завхан аймгийн урьдач нөхцөл байдалтай танилцах, орон нутгийн идэвхи оролцоо, чадавхийг тодорхойлох зорилгоор ХАХНХЯ, БШУЯ, Хөдөлмөрийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн холбогдох албаны хүмүүсийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг 2013 оны 01 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд Завхан аймгийн төв Улиастай суманд ажиллалаа.
   Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХАХНХЯ-ыг төлөөлж, тус яамны ХАХБХЗГ-ын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Мишээл томилолтоор тус аймагт ажилласан бөгөөд Завхан аймгийн удирдлагууд болон орон нутгийн залуучуудын өөрийн оролцооны байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, төрөөс залуучуудын талаар баримталж буй бодлого, арга хэмжээний талаар болон төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ХАХНХЯ-ны зүгээс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгч ажиллажээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших