Анхны уулзалтаараа сексдэх буруу гэнэ
Хэрвээ хайр дурлалаа урд удаан хүчтэй халуун байлгая гэвэл бэлгийн харьцаанд орох гэж ярах хэрэггүй гэнэ. 11 мянга гаруй хосыг нарийн ажиглаж судалгаа явуулсан судлаачид ийм зөвөлгөө өгчээ. Судалгааны бай нь хосуудын хэр хурдан бэлгийн харьцаанд орсон болон дараа нь харилцаа хэр удаан үргэлжилсэнийг тогтоох явдал байжээ. Олон удаа уулзаж хэдэн сараар болзож байж секс хийсэн хосуудын “дурлал”-ын амьдрах хугацаа анхны болзоогоороо хөнжилд орсон хосуудаасхамаагүй удаан байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Тохиолдлын бэлгийн хавьтал, анхны уулзалтаараа унтах болон болзсоноосоо хойш хэдэн сарын дараа бэлгийн харьцаанд орох гээд олон тохиолдлоор хосуудыг судалсан гэнэ. Анхны болзоогоороо л бэлгийн харьцаанд орсон хосууд дээд тал нь ердөө жил хагас л уулзжээ. Түүнээс гадна харьцаанд нь олон хүндрэл бэрхшээл гарч бие биеээ буруутгах муудалцах, хэрэлдэх нь их байдаг аж.