Нууц амрагтай эмэгтэйн алтан дүрэм
Нийтэлсэн: 2013-01-16 02:39:52
Эхнэрээ өөр хүнтэй явалдаж байгааг мэдсэн эрчүүдийн 45 хувь нь зүрхний шигдээстэй болдог гэнэ. Иймд байдлыг хүндрүүлэхгүйн тулд хэрхэн “ажиллах” талаар судлаачид зөвлөгөө боловсруулжээ :
-найз нөхдийн хүрээндээ “ну-а”-гаа оруулах хэрэггүй. нөхөр чинь хэдийгээр таны хүрээллийг сайн мэддэггүй байж болох ч “сонин эр” гэнэт гараад ирвэл анзаарахгүй өнгөрөөх нь юу л бол.
-таны “хүн чанар” их зовоох байх. Нөхөр чинь нэг л өдөр алтан зүүлт бэлэглээд романтик оройн хоолонд урьвал эмэгтэй хүн уярсандаа хамаг үнэнээ тоочих явдал гардаг гэнэ, гэхдээ хичнээн сайхан сэтгэлтэй ч эр хүн болгон үүнийг уучлах нь юу л бол
-эд мөрийн баримтаас зайлсхий. Нөхөр тань цүнхийг чинь ухаад л гар утасны дуудлага, мессэжийг шалгаад байх нь юу л бол. Гэхдээ та анхаарал болгоомжгүйгээсээ нэг “эд мөрийн баримт” нүдэнд нь өртүүлэх юм бол яаж ч тагнаж чагнаж магадгүй юм. Хэрвээ таныг огт дуугарахгүй гүрийгээд байвал бүр юу ч хийж мэднэ.
-эрс өөрчлөгдөхөөс зайлсхий, нөхөр тань таны зан ааш алдаа дутагдал гээд бүгдийг мэднэ, хэрвээ та “ну-а”-тайгаа хамт байхдаа тачаангүй хүүхэн, сексийн өлсгөлөн эм бар болон хувирдаг бол нөхрийнхөө дэргэд халамжит хань , эхнэр шигээ байхаа мартав
-шинэ зуршилаа бүү мэдэгд, эрчүүүдийг анхааралгүй, бүдүүн баараг гэдэг. Гэхдээ өөртэй “хамаатай” асуудалд эрчүүд маш соргог байдаг, өчигдөр таны өмссөнийг нөхөр тань мартсан байж мэдэх ч та өдөр тутмын зуршилдаа шинэ өөрчлөлт оруулсныг дорхноо анзаарад авна
-эцэст нь таны найз хүүхнүүд. Таы хамгийн итгэлтэй, үнэнч найз хүүхэн чинь нэг өдөр таныг бариад өгдөг гэдгийг анхаар
NUUTS.MN