Хаяггүй хот хаягтай болно
Нийтэлсэн: 2013-01-16 01:52:53
Нийслэл хотын эмх замбараагүй байдлын нэг шалтгаан болсон хаяггүй байгаа явдлыг тун удахгүй эцэслэх гэнэ. Ингэснээр зөвхөн нийслэл хот төдийгүй бусад хот суурин ч нэгдсэн хаягжилтанд шилжиж “хот шиг хот” болох аж. Энэ ажиллагааны гол зарчим нэр давтагдахгүй байх явдал аж. Нийслэл хотын хаягжилт хамгийн муу түвшинд байгаа. Төөрөхөд ч хялбар болж. Маш олон гудамж талбай, өргөн чөлөөний нэр тодорхойгүй, ойлгомжгүй байгаа. Нийслэлийн эрхзүйн байдлын хуульд өөрчлөлт оруулснаар хаяг олгох, өөрчлөх, хаяг бүртгэлийн нэгдсэн ангилал код бий болгох, нэвтрүүлэх, нэгдсэн жагсаалт хөтлөх болон хаягийн хэрэглээ байршилд хяналт тавих гэнэ. Гэхдээ хаягжуулах асуудлыг заавал хууль гаргалгүйгээр хот өөрийн эрх мэдлийн хүрээнд дүрэм журмаа боловсруулаад цэгцлэх хэрэгтэй гэсэн санал гарчээ.
NUUTS.MN