МАХН-ын даргыг Ганц худаг руу ачжээ
Нийтэлсэн: 2013-01-15 02:43:21
Н.Энхбаярыг өчигдөр 22.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа 441-р анги буюу олны нэрлэж заншсанаар Ганц худаг руу ачжээ. Энэ үедээ бас л хүч хэрэглэсэн эсэх нь мэдэгдэхгүй байна. Болсон явдал Х.Тэмүүжингий хэлснийг батлав бололтой. Хууль зүйн сайд тэрээр “бид уг нь суллая гэж бодож байтал өөрөө эмэгтэйчүүдээр өлсгөлөн зарлуулаад дургүй хүргэчихлээ” гэх маягийн юм ярьсан. Н.Энхбаяр өөрийн гэх мэхтэй бол төр ч өөрийн гэх хэрэгсэлтэй гэдгээ энэ удаад харуулж байгаа гэнэ.
NUUTS.MN