Бельги улс баян францаас татгалзжээ
Нийтэлсэн: 2013-01-15 02:17:18
Бельгийн засаг захиргаа Францын хамгийн баян хүн болох Бернар Арнод иргэншилээ олгохоос татгалзжээ. Манай улсад эхлээд доод тал нь гурван жил амьдарч байж ийм эрх олж авдаг гээд хүсэлтийг нь хүлээн авсангүй гэнэ. Түүнээс гадна баян франц эрийн дөрвөн сарын өмнө байгуулсан нэгэн компаний үйл ажиллагаа засаг захиргааныханд сэжигтэй санагджээ. Хөрөнгө оруулалт санхүүгийн үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа тэрхүү компанийг нээлттэй бус хэмээн сэжиглэж цаагуураа тавараас нуусан хөрөнгөө эргүүлдэг байх хэмээн хардаж байгаа гэнэ.
NUUTS.MN